Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал

2011-05-26

Бие даалт

1.Цээж бичиг Тусалж чадаж байвуу?
Гэвч тэдэнд туслах арга бололцоо тэр үед даанч байсангүй.Самбаатай чадалтай нэг нь амь гуйн орилж байсан хүмүүс уруугаа урт гэгчийн аргамж доош гулгуулан явуулж ганц нэг хүнийг татан гаргаж авдаг байсан.Хувцас бие, нүүр царай нь шавар ,цус болсон нэг хүнийг дээсээр арай чарай гаргаж ирмэгц тэр нь шаналсан баярласан аль алинаас нь болж муужран доош унаад алга болсныг би харсан юм.
2.Зөв өгүүлбэр болгоорой.
дийлнэ, биш , ухаантай нь , ууртай нь
3.Асуух үгийн оронд тохирох жинхэнэ нэрийг олж,зүйр цэцэн үг болгон бичээрэй.
Хэн? ахтай Хэний? бийд хэнтэй? Танилц.
Юу? захтай Юуны? бийд юу? үз.
4.Эсрэг утгатай үгийг бичээрэй.
Халуун- нарийн- өндөр- өтгөн-
5.Дараах үгэнд –ийн,-ын,-ийг,-ыг нөхцөлөөс тохирохыг залгаарай.
Өвгөн айраг сурагч дэвтэр
Барилга хамаг үйлдвэр тугал
6.Тохирох асуух бүтээврийг бичээрэй.
Энэ хэний саам .......... Чи үүнийг уншаа .......
Дүүгийн нэр хэн .......... Ээж тань ирэв..........


Хөтөлбөр боловсруулсан багш Ү.Дэлгэр


. Найздаа илгээх

Миний тухай

Ажил хийхдээ дуусгах хэрэгтэй.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 10 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн