Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал

2011-06-03

Зайны сургалт

                              Гэрийн нөхцөлд ханиадаас сэргийлэх

-Гэрийн нөхцөлд ханиадаас сэргийлэх талаар хүмүүс мэдлэг муутай байдаг. Дэмий түгшихээс илүүтэй урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй санагдана?

-Хүйтэн сэрүүний улирал ирмэгц жил бүр л томуу, томуу төст өвчин дэгдддэг. Өвөл, хаврын улиралд дэгддэг ханиад томуунаас хүмүүс хэрхэн биеэ хамгаалдаг билээ, яг л тэр аргаа хэрэглэх учиртай. Монголчууд эртнээс нааш хүйтэн сэрүүний улиралд халуун чанарын хоол ундаар биеэ тэтгэж ирсэн уламжлалтай. Тиймээс аль болох халуун хоол, цай, аарц, сүү  хэрэглээд зогсохгүй  жүүс, ундаагаа ч халааж  уух хэрэгтэй. Учир нь А хүрээний  H1N1 вирус нь хүний ам, хамрын хөндий, нүдний салст зэрэг газарт тогтож, төлжиж үрждэг онцлогтой. Тиймээс ам, хамраа байнга зайлж, бохир гараар нүүр, нүдэндээ хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гараа тогтмол угаах нь чухал. Энэ цартахлын халдварыг газар авахуулахгүй байх бас нэг арга нь өвдсөн байх магадлалтай хүмүүс гадуур гаралгүйгээр гэртээ дэглэм сахиж байх нь зүйтэй юм. Дээрх өвчний шинж тэмдэг илэрсээр байтал хүмүүс хайхрамжгүй хандсанаас өвчний тархалт маш хурдацтай нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.  

-Өвчнийг ямар шинж тэмдгээр “таних” вэ?

-Цартахлын шинж тэмдэг улирлын чанартай ханиад томууныхтай төстэй боловч булчин өвдөх, цээж давчдах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг  зовиур мэдрэгдэх, биеийн халуун 12 цагийн турш 38 градусаас доош буухгүй байвал яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандаарай гэж зөвлөх байна. Түүнчлэн эрсдэлт бүлэгт тооцож байгаа тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, уушгины архаг хууч болон цусны даралт ихдэх өвчтэй хүмүүс дээрх хүндрэлийг ажиглагдахаас өмнө ханиад хүрмэгцээ эмчид үзүүлэх учиртай..

-Халуурсан тохиолдолд аспирин хэрэглэж болхгүй гээд байгаа. Энэ нь ямар учиртай юм бол?

-Аспирин болон аспириний найрлагатай халуун бууруулах эмийг хэрэглэхгүй байхыг бид зөвлөж байгаа. Учир нь аспирин бол цус шингэлэх үйлчилгээтэй. Тиймээс цус алдуулах нөхцөл болх вий гэж болгоомжилж байгаа юм.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Ажил хийхдээ дуусгах хэрэгтэй.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax